[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: se[NK]ei  
[Форумын Үндсэн Дүрэм]
d4rkОгноо: Ням, 2012-01-15, 8:58 PM | Пост # 1
Ерөнхий захирал
Ангилал: Ахлах Администратор
Пост: 1869
Статус: Сүлжээнд байхгүй

Форум гэдэг ньnсайт-ийн дурын гишүүн өөрийн хүссэн сэдвээрээ thread нээж сонирхол санаа нэгт гишүүдтэйгээ харилцан ярилцаж санаа бодлоо хуваалцах зориулалттай харилцааны цогц хэсэг юм. Мөн түүнчлэн мэдээлэл хүргэх журмаар ч ашиглаж болдог.
Цол
Хэрэгтэй захиа бичих, хэрэгтэй thread нээх зэргээр форумд идэвх гаргасан гишүүдэд цол өгнө. 5 Цолтой болсон V.I.P гишүүн форумын Модератор болох эрхтэй болно.
Нэр хүнд
Гишүүд идэвх гаргасан нэгнийгээ үнэлж Нэр хүндийг нь өсгөж, таалагдахааргүй зүйл хийсэн бол Нэр хүндийг нь хасч болно. Жич : Нэр хүндийг буцаач , солилцохыг хориглоно.
Шагнал
Тэмцээний зар үндсэн сайт-аас түрүүлж мэдээллэдэг тул та форумд идэвхтэй байснаарай тэмцээнд хоцролгүй бүртгүүлэх боломжтой. Мөн тийм ч сайн тоглодгүй хүмүүсдээ зориулж асуулт хариултын тэмцээн зохион явуулж Мобиком, Юнителийн нэгжээр урамшуулж байх болно. Асуулт хариултын тэмцээн нь зөвхөн Тэмцээн уралдаан биш бусад хэсгүүдэд явагдах болно. Жишээ нь Garena хэсэгт GG-ийн тухай асуулт, Counter-Strike хэсэгт CS-н тухай асуулт гэх мэт. Асуултын тэмцээнийг цаг зарлаж хэлэхгүй санамсаргүй байдлаар зарлах болно. Тиймээс форумдаа идэвхтэй оролцоорой.Бас тэмцээний шагналд +40 нэр хүнд , 2 цолоор ахиулах болно Амжилт!
ЗЭМЛЭЛ
Доорх дүрэмүүдийг зөрчвөл 20% Зэмлэл хүртээх бөгөөд , Зэмлэл нь 100% болсон тохиолдолд хугацаагүйгээр бандах болно
1.Нээсэн Thread-ийнхээ урд заавал тухайн сэдэвт тохирсон ТАГ-ыг бичнэ. Сэдэвт агуулагдаж буй утгийн дагуу оновчтой нээх хэрэгтэй [ CS ] ~ , [ Servers ] , [ Game ] ~ , [ Tools ] , [ Clan ] , [ Help] ~ , г.м
2.Онцын чухал биш асуух зүйл гарвал [ Chit Chat ] ~ сэдэвт бичих аль эсвэл хариуцсан Модератор-тоо Р.М бичих.
3.Ёс бус үг хэллэг агуулсан пост бичвэл BAN! өгнө.
4.Хэрүүл маргаан хориглоно !
5.Тухайн сэдэвт огт хамааралгүй бичлэг үлдээхгүй байх
6.Форум бол үзэл бодлоо илэрхийлж санаа оноогоо солилцдог зүйл учир янз бүрийн сурталчилгаа хийхгүй байх
7.Spam, давхар бичлэг хийхгүй байх
8.Хэт том хэмжээтэй Signature зураг байршуулахгүй байх
9.Модераторуудын шаардлагыг хүлээх авахгүй байх
10.Бусдын нэр хүндийг ямарч шалтгаангүйгээр хасах
11.Нэр хүнд солилцох
12.Ганц Хоёр үгээр бичлэг хийхийг хориглоно. ( хэхэ , лол , тэххх г.м )
10.Дүрэм зөрчсөн гишүүнд зохицуулагч биш гишүүн сануулага өгөхийг хориглоно.
11.Давхардсан сэдэв нээхийг хориглоно. Утга агуулга зорилго нэг сэдэв нээж болохгүй. Гэхдээ нэг зүйлийн хоёр өөр агуулгатай сэдэв нээж болно.
12.Хэт том хэмжээтэй зурагийг [ img ] кодоор кодлохийг хориглоно.
Хэрэв хэн нэгэн зохицуулагч гишүүн ямарваа нэгэн бичлэгийг дээрхи заалтуудийн аль нэгийг зөрчсөн гэж үзвэл Сануулгаөгөх, Бичлэгийг устгах, Админ д хандах гэх мэт шаардлагатай гэж үзсэн арга хэмжээнүүдийг авах эрхтэй.
Зөвөлгөө
1. Криллээр бичих нь хүмүүст илүү уншихадамар байх болно. Туршлагатай форумчид аль болох криллээр бичихийг уриалдаг.
2.Сэдэв нээхээсээ өмнө заавал урд нь нээгдэж байсан эсэхийг шалгаж үзнэ үү.
3. Нэг үгээр хариу бичихгүй байхийг хичээ, Нэг үг юу ч илэрхийлэхгүй.
4. Сайн унш дараа нь хариул, Сэдвийн дагуу хариу байх ёстой.
5. Ямар ч утгагүй бичлэг битгий бич,Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийл.





Хавсаргалт:


Форум бол 2 дахь нэг амьрал.......


Сообщение отредактировал d4rk - Даваа, 2012-02-20, 3:31 PM
 
  • Page 1 of 1
  • 1
Search: