Рио миний бие энэ өдрийн мэндийг хүргье. Garena-гын эргэн тойронд сүүлийн үед томоохон шинэчлэлт өөрчлөлт олон болж байна. Энэ бүхнийг багцлаад та бүхэндээ хүргэж байна. Мэдээж зарим хүмүүс ямар өөрчлөлт шинэчлэлт болоод байгааг сайн мэдэхгүй байгаа байх. Garena-н албан ёсны сайтад гарсан мэдээлэл болон IceFrog дээрээс мэдээллэсэн нийтлэлүүд сонордуулая. Garena Plus-н хувьд гэвэл анх гарсан цагаасаа томоохон шинчлэлүүдийг хийсээр байгаа.Одоогийн байдлаар 100%-н ашиглалтанд Plus ороогүй байгаа. Beta хувилбар буюу засварын хувилбар дээрээ явж байгаа бөгөөд энэ оны сүүлчээр Offical хувилбарыг бүрэн эхээр гаргахаар ажиллаж байгаа аж. http://intl.garena.com/-дээр мэдээллэж байгаагаар хамгийн эхэнд Facebook-н холболтыг ашиглан LIKE-н тоог цуглуулан үнэнч Online Top 100.000 Gamer-таа үнэгүй 1 сарын Gold өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр Garena Plus Connection Facebook байх ёстой. Таны Plus FB-тэй холболттой л биздээ. Холбогдоогүй бол холбоорой тун амархан Plus руугаа нэвтэрч ороход таны Buddy List-ны хажууханд FB logo байгаа ороод л Username , Password-оо хийхэд л холбогдоно гэсэн үг. Ингээд FB рүүгээ ороогүй ч гэсэн FB дээрээ онлайн байгаа найзуудтайгаа Plus-аараа чатлаж болно. Үүнийг ихэнх нь мэдэж байгаа байх. Plus үнэгүй GOLD өгснөөс хойш ихэнх Gamer-ууд холбогдсон байгаа.
Түрүүний хэлсэнчлэн 100.000 Gamer-т үнэгүй 1 сарын Gold өгнө гэсэнчлэн Facebook-н Like-г ашиглан олсон орлогоны 100%-г Garena-гын Gamer-уудад Gold-р бэлэг барьж байгаа нь таатай. Мэдээж Garena Plus ашигладаг хүн болгон Like дарах байлгүйдээ. Ингэснээр хувьцаан дахь бэлэн мөнгөний данс нээснээр шууд идэвхтэй 100.000 тоглогчидод Auto Gold орох юм. Яаж ? гэвэл таны Garena Room Level +50 Level байх ёстой , Plus Level + 20 Level байх ёстой. Мөн өдөрт 500 Exp авдаг шилдэг 100.000 Gamer-т Gold орно. Мэдээж Email@ Verify хийсэн байх ёстой. Магадгүй та GOLD-той болох ч юм билүү. Одоогоор монголоос үүнд 200 гаруй тоглогч нар хамрагдаад байгаа юм. Гэхдээ энэ бизнес бүтвэл л энэ бүхэн биелнэ гэсэн үг. Энэ бол зүгээр Garena Plus-аас дэвшүүлсэн хамгийн явцтай санаа бөгөөд үүнийг дотоод ажилчид дэмжин ажиллаж байгаа юм. Хэрвээ 100% батлагдаад өгвөл ч болоод явах нь тэр. Энэ нь мэдээж 1 сар бүр 100.000 хүн GOLD-той байнаа гэсэн үг.
Цаашлаад 2008-2009 оны үед Garena эрчээ авч хамгийн оргил цэгтээ явж байх үед IceFrog-оос Garena Ladder Level гарж байсан.Энэ нь таны DotA хэр тоглож байгааг харуулах RANК юм. Үүнийг 2011 оноо IceFrog-ыхон ярилцаж оруулах санааг дэвшүүлээд бараг батлагдан дахин Ladder Level эхлэх гэж байх үед Garena Messenger гарсан. Энэ нь одоогийн Plus. Ингэснээр үүнийгээ хойшлуулахаар шийдсэн.Харин одоо таны Garena Plus Level гээд Room Level-с тусгай Level тань Ladder Level юм. Garena-н албан ёсны баг IceFrog-ын албан ёсны компани мэдээж хоорондоо гэрээ байгуулаад удаж байгаа. Тэрч үүднээсээ хамтран бизнес хийдэг. Тэгээд IceFrog-ыхон Ladder Level-г Plus Level болгох санааг дэвшүүлэн үүнд хэлэлцээр хийж батлагдсан юм байна. Ингэснээр 2012 онд идэвхжиж эхэлсэн. Тэгэхээр Ladder Level гэж гарч ирэхгүй юм байна.
Өмнө нь Plus гарахаас өмнө Garena Client ашигладаг байснаа мартаагүй байх. Харин үүн дээр бизнес хийх арга замыг олж харсан HACKER-ууд HTML хэлний тусламжтай Exp Hack-г хийсэн. Энэ нь мэдээж Auto Exp нэмэгдэнэ. Үүний талаар тайлбарлах нь илүүц биз бүгд л Exp Hack мэднэ. 2008 онд Garena Mega Exp Hack буюу 10 минутанд Gold Member 600 Exp авдаг хак гарч ирсэн юм. Үүний дараагаар жижиг сажиг хак араасаа гарч ирсэн. Одоог хүртэл Exp Hack байсаар. Үүнийг устгахаар мэдээж Plus гарсан. Гэвч устсангүй байсаар. Яагаад ?
Уг нь бол Garena Client 2012/06/30-наас хойш ажиллахаа больж Plus руу шилжиж байгаа. Тийм учраас Exp Hack-ууд ажиллахгүй. Учир нь Exp Hack Garena Client дээр л ажилладаг шүүдээ. Тэгээд Client-г албан ёсоор устгаад бүх нийтээрээ Plus-г ашиглаж байгаа. Гэтэл бидний мэдэх Ultimate Exp Hack ажиллаад байна. Юуны учир ? Энийг Garena-н хакерууд өөрсдөө ч одоог хүртэл устгахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн Maphack-г устгасаар. Анх Warcraft Version 1.26-руу 1.24-ээс шилжихдээ MapHack-г утсгахаар шилжүүлсэн гэвч дахиад л Maphack гэрч ирсэн. Тэгэхээр MapHack-г утсгана гэдэг бол хэцүү. Монголчууд бид ухамсар муутай тул ашиглаж нэг нэгнийгээ нээрэвтүүлж хараал хэрүүлээ хийсээр л байна.Үүнийгээ больсон нь дээр гэж бодож байна. DotA-г албан ёсоор эрхлэн гаргадаг IceFrog-н мэдээллэж байгаагаар DotA v6.75 Beta хувилбар хэдийгээр бэлэн болсон ч Bug-ууд их байгаа тул бүгдийг устгачаад гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор DotA v6.74c дээр бид тоглож байгаа 75-г хүлээсээр л. Тун удахгүй гарна гэсэн мэдэглэл бичсэнээс өөр товч тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. Мэдээж шинэ баатар гарах нь тодорхой байх. Үүнийг нууцалж байгаа. Хэрвээ та анзаарч байвал ДотАгын Item-уудын үнэ багасаж байгаа. Учир нь гэвэл Цахим спорт буюу Counter Strike , Warcraft тоглоомууд хэтэрхий сунжралтай байгаа тул хурдан тоглолт болгохын тулд DotA-гын ITEM-ны үнийг багасгаж байгаа аж. Ингэснээр хөгжил арай хурдацтай явагдаж тоглолт арай хурдан өрнөх юм.
Garena-гын Gamer-уудад дуулгах цахим спортод хайртай дуртай хүмүүст дуулгах хамгийн сайхан мэдээ бол Cyber Sport + Olympic ? гэж. Энэ нь юу бэ гэвэл Цахим спорт Olympic-н төрөлд нэмэгдэх үү ? Энэ тал дээр хүчтэй ажиллаж байгаа юм. Хэдийгээр 2016 оны Olympic дээр цахим спорт нэмэгдэхгүй бол 2020 оны Олимп-д нэмэгдэх магадлал байна. Тэгэхээр бид СПОРТ-оор Олимп-д орж чадахгүй ч гэсэн PC-гээ тоглоод орж болох нь. Тэгэхээр PC тоглоод сайхан амьдарч болохнээ. Таатай байгаа биз. Энэ мэдээллийгLondon 2012-н талаар өшөө олон спорт төрөл нэмэх хэрэгтэй байна. Энэ тал дээр Yahoo.com мэдээллэхдээ Cyber Sport нэмэгдэж магадгүй гэж хошигноод амжжээ. Хэрвээ нэмэгдвэл Warcraft дээр мэдээж хөгждөг газар эсвэл DotA нэмэгдэх байх. Харин Counter Strike бол нэмэгдэх нь тодорхой. Гэхдээ нэмэгдлээ гээд мань мэтийн энгийн Gamer орохгүй. Olympic-д орох эрхээ авна. Эрхийг мэдээж олон тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчид орно. Тэгвэл өнөөх алдарт CS-чин SpawN , f0rest , Delp@n зэргийг тамирчид №1.т нэрлэгдэнэ. Гэхдээ тэд тэр үед хөгширнө. Бидэнд тэгэхээр боломж байна. Тэгвэл монголчууд Cyber Sport-оор Олимпын тэнгэрт Далбаагаа мандуулна гэж би лав итгэж байна. Cyber Sport Olympic-д нэмэгдэх болтугай.
|