|
|
Main » 2012 » 9р сар » 2 » ALAN WAKE [REVIEW]
8:03 PM ALAN WAKE [REVIEW] |
Үнхээр гайхалтай гэж хэлмээр санагдаж байна шүү. Яагаад ч юм тоглоом гэхээсээ илүү сэриал кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөөд байх юм. Урьд энэ тоглоомонд би нэх их ач холбогдол өгөөгүй. Харин интернэт муугийн ачаар нэг зав гаргаж аваад нухаж үзлээ.
Тоглоомыг эхлүүлээд л таньд нэг зүйл хамгийн сайн анзаарагдах болно. Энэ бол Орчин болон дүрүүдийн моделиуд. Аймшигийн тоглоом гэсэндээ дүрүүд гэхээсээ илүү орчин тойрондоо илүү их анхаарж үзсэн нь илт харагдаж байна. Өвс шүргэхэд хөдлөж буй байдал, усны долгион, гэрэл унтрах, асах, гээд л ер нь бодит гэмээр болсон байна.
Гол дүрийн залуу буюу Alan Wake - ийг юман дээр авирах боломжтой хийсэн бол хавьгүй дээр байждээ. Зүгээр гэрэлээ бариад явах тийм онцгой санагдсангүй. Дайсанууд ч тийм ч хэцүү биш юм. Хамгийн гол нь зохиол л юм байна. Үнхээр гайхалтай юмаа.... Таньд зам дагуу олдох номны нэгээхэн хэсгээс цааш юу болох талаар уншиж байгаа нь үнхээр их таалагдана. Эхний хэсэг дээр би тэрхүү зүйлийг олоод нэх их оошоохгүй байж байгаад санамсаргүй нэг удаа уншчихваа. Хэсэг хугцааны дараа яг олсон хуудсан дээр байсан зохиол яг тэр чигээрээ өрнөж байхыг хараад гайхширж эхллээ. Яг тэрхэн агшинд л өөрийн бичиж буй номны зохиолын дагуу яваад байгааг ойлгосон юм. Тоглоомыг хийсэн залуус үнхээр гоё шийдэл олжээ. Гэхдээ нэг хэцүү зүйл нь та номны хуудасыг олохын тулд бас л чармайх шаардлагтай. Яг машин унаж явхад номны хуудас тааралдахад л лав машинаасаа бууж номны хуудасыг авна гэдэг бол үнхээр ядаргаатай зүйл. Угаасаа авахыг ч хүсэхгүй хэхэ. Учир нь машин бол хамгийн сайн зэвсэг. Бас санаа зоволтгүй хэрэглэж болох ганц зүйл. Харанхуйн эсрэг гэрэл бариад тулалдана гэдэг маш сайхан санаа байна. Та гэрэл доор зогсоход таны дайсанууд алга болно. Ер нь таны хэрэглэж буй зэвсэгүүд 80 хувь нь гэрэлнээс бүрддэг. Flare Gun, Flare, Flash Light, Flash Bang гээд л. Миний хамгийн дуртай зэвсэг FlashBang. Шидлээ дэлбэрлээ ойрхон байсан бүх дайсанууд хумхын тоос. Flare бол хэд олон дайсанууд ойрхон байвал холдуулах л зориулалттай эд байгаа юм. Түүнээс биш нэх ач холбогдолтой зүйл биш юм. Хамгийн сүүлд асар том гар чийдэн гартаа бариад явж байхад хэн ч ойртохгүй байна лээ шүү. Тоглоомноос нэх айгаад байсан зүйл байсангүй ээ. Зүгээр л сэтгэл санаанд дарамт үзүүлээд жаахан хэцүү л байлаа. Гэнэт сүх гараад ирнэ, эсвэл нэг пошик өөдөөс үсрээд ирнэ. Алхаж байтал орчин тойрон аймшигтай муухай болж согтуу байгаа мэт хамаг зүйл дайвалзах нь үнхээр дарамттай шүү. Өө тийм бас нэг гайхалтай зүйл бол таны гартаа барисн гэрэл. Яг л нэг хулганы Cursor - шиг. Яг та хаашаа гэрэлээ тусгахыг хүссэн яг тэр зүгт л хөдлөж байна. Зарим тоглоомууд болхоор Smooth байдаг учираас хэтэрж хөдлөх гэх мэт бага зэрэг хүндрэлтэй байдаг. Харин энэ тоглоомонд тэгсэнгүй. Тоглоомыг харах өнцөг нь жаахан эвгүй юм. Зүүн талдаа камертай болхоор бага зэрэг эвгүй юм. Гэхдээ бүүр сүүлд санамсаргүй TAB товч дээр дарсанаас болж баруун талдаа гарагчихваа. Гэтэл аль хэдийн зүүн талдаа тоглоод сурчихсан болхоор арай л оройтчихсон байлаа. Заза энэ тоглоом бол үнхээр ГАЙХАЛТАЙ болсон гэж хэлхэд болох байхаа.
Таныг хүндэтгэсэн www.DeFuse.do.am болон D4rk
|
Category: Тоглоомын мэдээлэл |
Views: 453 |
Added by: d4rk
| Rating: 10.0/21 |
|
|
|